ардын эмчилгээ
Монгол ардын эмчилгээний жор
Шүд өвдөхөд гавар болон сармис няцлан өвдсөн талын эрхий хурууны уг хонхорт тавиж болно. Ер нь өглөө бүр давстай усаар амаа зайлж байвал шүд өвдөх зовлонг үзэхгүй. Зүрхний өвчинд тарвага, баавгайн зүрхний цусыг эмийн журмаар өдөрт 3 удаа ууна. Мөн тарвага, баавгайн хатаасан тархыг эмийн журмаар ууна. Уушигны өвчинд цагаан гүүний сүүнд чацарганг исгэгээд 15 хоног ууна. Мөн малын халуун сүү, туулайн халуун цусыг уувал сайн. Элэгний өвчинд цагаан ямааны сүү, тараг сайн байдаг. Элэг хатуурвал чийгийн улаан хорхойг буцалгаж уудаг. Цус багадаж даралт буурвал залуу ямааны халуун цусыг 1 аяга ууна. Ер нь ямааны цус хүнд эм болдог. Байнга ханиадаг хүн шар тосонд сонгино буцалгаж уувал сайн.