2016-11-14,23:25

гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах вэ?

 

-Хүнсний сод, “Hydrogen peroxide” /эмийн сангуудад бий/ хоёрыг хольж шүдний оо гаргаж авна. Энэ оогоор тогтмол угаах юм бол бүх толбо арилна. Энэ уусмалыг өчүүхнийг ч болов залгиж болохгүй. Үр дүн нь хэд хоногийн дараанаас харагдана.

-Том гүзээлзгэнийг гэрийн нөхцөлд шүд цайруулахад өргөнөөр ашигладаг. Өдөрт нэг удаа шүдээ гүзээлзгэнээр үрээрэй.

-Мөн жүржийн хальсны дотор талаар шүдээ үрэх нь цайруулахад тустай.

-“Apple cider vinegar” гэсэн бичигтэй, нэг ёсондоо алимны цуугаар шүдээ орой бүр тогтмол зайлах нь мөн л үр дүнтэй арга юм.

-Дээрх жимсний орцтой цайруулах аргуудыг хэрэглэсний дараа шүдээ жирийн оогоор заавал угаагаарай. Учир нь жимсэнд тодорхой хэмжээгээр чихэр агуулагддаг.

-Модны үнсээр шүдээ угаа. Үүнд шүд цайруулагч потассиум гедроксид агуулагддаг юм.

-Тэнцүү хэмжээний нимбэгний шүүс, давс хоёрыг нэг саванд хийж уусмал бэлдээд түүгээрээ шарласан хэсгийг арч. Эсвэл шүднийхээ оон дээр нимбэгний шүүм багахныг дусааж байгаад шүдээ угааж байгаарай

бичсэн: Doogii төрөл: zowlgoo 1 | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 33

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)